?

Хэн нэгний санаатай хийгээд санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэлд итгэл алдарч, зүрх зүсэгдэх бүртээ тэрхүү үг, үйлийн эзэнд гомдон гуниж, хараан зүхдэг. Гэтэл бид хэн нэгний биш өөрийнхөө л төлөө амьдарч буй шиг тэрхүү үг, үйлийн эзэн ч бидний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээж, амлалт өгөөгүй л байх. Амласан байлаа гэхэд зуурдын орчлонд үүрдийн амлалт гэж хаанаас байх билээ. Тэгэхээр хэн нэгнээс болж зовж шанална гэдэг үнэндээ хамгийн утгагүй зүйл мэт. Уг нь зовж шаналах, мартаж огоорох уу гэдэг сонголт үргэлж бидэнд байж л байдаг. Харамсалтай нь бид ихэнхдээ хохирогчийн дүрд дуртай нь аргагүй тоглодог. Хэн ч надад юу ч амлаагүй учир би хэнээс ч юу ч хүлээхгүй, хэнээс ч юу ч хүлээгээгүй болохоор хэнд ч юу ч амлаж чадахгүй.










Comments

Popular posts from this blog

Салхи

Тийм нэг мэдрэмж

Номны хавчуурга