Posts

Showing posts from May, 2014

?

Image
Хэн нэгний санаатай хийгээд санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэлд итгэл алдарч, зүрх зүсэгдэх бүртээ тэрхүү үг, үйлийн эзэнд гомдон гуниж, хараан зүхдэг. Гэтэл бид хэн нэгний биш өөрийнхөө л төлөө амьдарч буй шиг тэрхүү үг, үйлийн эзэн ч бидний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээж, амлалт өгөөгүй л байх. Амласан байлаа гэхэд зуурдын орчлонд үүрдийн амлалт гэж хаанаас байх билээ. Тэгэхээр хэн нэгнээс болж зовж шанална гэдэг үнэндээ хамгийн утгагүй зүйл мэт. Уг нь зовж шаналах, мартаж огоорох уу гэдэг сонголт үргэлж бидэнд байж л байдаг. Харамсалтай нь бид ихэнхдээ хохирогчийн дүрд дуртай нь аргагүй тоглодог. Хэн ч надад юу ч амлаагүй учир би хэнээс ч юу ч хүлээхгүй, хэнээс ч юу ч хүлээгээгүй болохоор хэнд ч юу ч амлаж чадахгүй.

Don't give up .

Image
Ирээдүйд тэсч гарсан зүйлүүдээрээ бахархаад инээмсэглэх учир одоо тэвч тэвч. Тэвчээд, хичээхээс өөр сонголт чамд байхгүй. Мөрөөдлүүдээ биелүүлчихээд харин Томоос том инээмсэглэл нүүрэндээ тодруулахаа мартваа!!!