Posts

Showing posts from 2014

Их байна

Image
Хорвоо дэлхий уужим, индүүдэх хувцас их байна .. Google-ээс яаж амархан орны цагаан даавуу индүүдэх вэ? гэж асуусан шигээ сууж байтал ийм юм гараад ирэх юм.  Тэгсэн энэ нь өмд, цамц, подволк, орны цагаан даавуу эдрийг ганцхан дараал индүүдчих эд юм шиг байна. Би тэгж л ойлголоо ийм юмтай болох юмсоон эсвэл угаагаад хатаагаад индүүдээд гаргаад ирдэг угаалгын машин авах юмсан.  Зааз юмаа индүүдэхээс... 
Image
He doesn't love meeeee зиаз энэ яахуу дээ сэтгэл санаа тиймхэн л байна даа чааваас гэхдээ яахав амьдраад л байна даа үхэл хагацал үзчихсэн биш. Ямар ч байсан өөртөө хэд хэдэн зорилго тавьчихаад түүндээ хүрэх гээд л зүтгээд л явна даа.  IELTS- ийн шалгалтанд ороод нэг 7.0 оноог шүргүүлэсхийгээд авчихмаар байна. Writing хэсэг гэж нээрээ үнэхээр аймшигтай юм аа.  2. nice butttt ххэ өө тэгээд одоо чинь эмэгтэй хүн бүр өгзөг хэсэгтээ маш их анхаарлаа хандуулдаг болсон ажгуу. Би ч юугаараа дутахав гээд дасгал хийгээд л хийгээд л өөрчлөлт орж байна уу? гээд толинд ширтэсхийгээд л зогсож байна даа.  Ингээд харсан нээх их зорилт тавиагүй л юм байна тэгэхдээ энэ хоёр минь наддаа л эрхэм 1дэхь зорилт ирээдүйд минь маш их хөрөнгө оруулах учраас үүндээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Гэхдээ хажуугаар нь биеийнхээ гоо сайханг алдахгүй л гэнэ шүү :P 

?

Image
Хэн нэгний санаатай хийгээд санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэлд итгэл алдарч, зүрх зүсэгдэх бүртээ тэрхүү үг, үйлийн эзэнд гомдон гуниж, хараан зүхдэг. Гэтэл бид хэн нэгний биш өөрийнхөө л төлөө амьдарч буй шиг тэрхүү үг, үйлийн эзэн ч бидний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээж, амлалт өгөөгүй л байх. Амласан байлаа гэхэд зуурдын орчлонд үүрдийн амлалт гэж хаанаас байх билээ. Тэгэхээр хэн нэгнээс болж зовж шанална гэдэг үнэндээ хамгийн утгагүй зүйл мэт. Уг нь зовж шаналах, мартаж огоорох уу гэдэг сонголт үргэлж бидэнд байж л байдаг. Харамсалтай нь бид ихэнхдээ хохирогчийн дүрд дуртай нь аргагүй тоглодог. Хэн ч надад юу ч амлаагүй учир би хэнээс ч юу ч хүлээхгүй, хэнээс ч юу ч хүлээгээгүй болохоор хэнд ч юу ч амлаж чадахгүй.

Don't give up .

Image
Ирээдүйд тэсч гарсан зүйлүүдээрээ бахархаад инээмсэглэх учир одоо тэвч тэвч. Тэвчээд, хичээхээс өөр сонголт чамд байхгүй. Мөрөөдлүүдээ биелүүлчихээд харин Томоос том инээмсэглэл нүүрэндээ тодруулахаа мартваа!!! 

Үргэлжилсээр л...

Image
Амьсгалаад л, мөрөөдөөд л, талархаад л, инээгээд л, уйлаад л, хайрлаад л, хайрлуулаад л, санаад л, шаналаад л, тэмүүлээд л,... Амьдрах ийм сайхан билүү?