Төрсөн өдөр болоодоооо

Зиа өнөөдөр чинь 18 гэхээр одоогоос 4 хоногийн өмнө төрсөн өдөр болоод уул нь 2013.04.14ний өдрийн 14цаг 14 минутанд энэхүү бичлэгээ бичсэн бол бас л сүртэй болохоор байсан байгааз дараа жил буюу 2014.04.14 ний өдрийн 14 цаг 14 минутанд төрсөн өдрийнхөө тухай поост бичэхийг бодноо энэхүү бодлоо биелүүлэхийн ерөөл дэвшүүлэн нэгэн дуугаар ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөн барья :P

Төрсөн өдөр сайхан болсоон сайхан байлаа саа ч байлаа салхи ч байлаа сар ч байлаа саарал аягатай зайрмаг ч байлаа саарал тавагтай хоолнууд ч байлаа :P Нэг газар орсон чинь тэнд надад зориулж төрсөн өдрийн дуу дуулаад нээх хөөрхөн жижигхэн бялуу барьчихсан ернол нээх гоё байсаан тэнд байгаа бүх хүмүүсийн анхаарлын төвд би байлаа шүү дээ Ямарав дээ B-) Зиа тэгээд бэлэгнүүдийнхээ зургийг оруулчихвал гайхуулж байна гэж бодохын болов уу яах юм бол гайхуулах ч гэж дээ ганц поост биччих гээл чиний төлөө дөнгөж саяхан будсан хуруу хумсныхаа будгийг кээебордон дээрээ нялан байж хийж байна гэснээ уйлж эдр :P хэний ч төлөө юм яах гэж ч хатаагүй байсан будагтай гараараа бичсэн юм бүү мэд буг чөтгөр ч мэдэхгүй бурхан ч мэдэхгүй би ч мэдэхгүй гэсс :P
 Goooo start!!

Зиа энэ болбоос ээж минь надад миний төрсөн өдрөөр өөртөө авсан болноо :P Зүгээр л хайрцаг майрцаг нь гоё болохоор энэхүү бичлэгийг минь чимэж юуны магад хэмээн зургийг нь оруулсан болноо үнэр нь гоё юм байналээ (Зургийг нь хийсний дараа ширээн мирээн дээр тавиад зургийг нь авчихаж болдоггүйн байх даа хэмээн бодлоо надаас өөр ингэж бодсон хүн байнуу байвал нааш ир!! 2 ширхэг шоок авч өгөөд исгэлэн амтыг нь мэдрэх тэр үеийн царайг чинь харж шоолий гэсс :P )


Зиа нээкст энэ болохоор жинхэнэ миний оргинал бэлэг болнооо
Сүүн цэвэрлэгч тоник тос гэсэн бүрдэлээс бүрдэж байгаа бүх төрлийн арьсны тэнцвэрт байдлыг хадгалж өгдөг сайхан бүтээгдэхүүн байна лээ би чинь тослог арьстай болохоор тос түрхэхээр л юм гараад балайртаад байдаг байсан юм тэгээд юм түрхэхгүй болохоор чинь хавар мавар сайртаж майртаад хэцүү л байдаг байсан юм харин энэ тос нь харин ч гоё чийгшүүлээд юун юм гаргах харин ч алга болгоод байгаа юм бишүү түрхэхээр нэг л гоё сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг LIOELE ийн бүтээгдэхүүндээ гялайлаа

Дээрээ ийм хөөрхөн тольтой :D

Нээкст

Энэ болохоор хамарны хар батга байна ш дээ заавал ч үгүй хамарных гэлтгүй ернол хар батга тэгэхдээ хамран дээр илүү байдаг юм шигээ тэрийг арилгадаг шавран маск үнэн сайн би өмнө нь нэгийг дуусгаж байсан юм үр дүн нь илт мэдрэгддэг бас л сайхан бүтээгдэхүүн Elite гээд нэг кофетой зайрмаг байдаг даа зургийг нь үзүүлэх гэсэн байдаггүй ээ өө чи саначихсан уу ай даа тэр чинь байхгүй юу зургийг нь хийхээ больлоо :P  тэрэнтэй адилхан хайрцагтай юм байналээ бас дээрээ маскаа авч түрхдэг халбага малбагатай хайр хүргэсэн бүтээгдэхүүн

Нээкст

Энэ болохоор бас хөөрхөн эгдүү хүргэмээр гарын бугуйвч би ийм eiffel ийн цамхагтай юманд нугасгүй ш дээ( галуугүй ш дээ тахиагүй ш дээ болжморгүй ш дээ тагтаагүй ш дээ гэхгүй яагаад заавал гэж зөөз энэ асуултыг өөртөө л үлдээе)

Зиаз нэг иймэрхүү хоёр тиймэрхүү гурам иймэрхүүдүү дөрөв тиймэрхүүдүү :P Төрсөн өдөр минь сайхан болсоон






Comments

Popular posts from this blog

Салхи

Тийм нэг мэдрэмж

Номны хавчуурга