Posts

Шинэхэн пост

Ѳнѳѳдѳр гоолингоо сайтаас маш гоё https://iwritemongolian.blog  байдгийг мэдэж авлаа. Солонгост ажиллаж сурдаг бүсгүй хѳтѳлдѳг. Голцуу эрүүл амьдрал дасгал хѳдѳлгѳѳн гээд яг миний сонирхдог сэдвийн дагуу нийтлэл бичдэг юм билээ. Би хальт ганц хоёр бичлэгийг нь л уншиж үзсэн. Одоо бүүр сайн ухаж судалнаа. Эхний хэдэн бичлэгүүдийг нь уншаад ѳглѳѳ оройдоо тухайн агшинд тѳрж буй бодлуудаа цаасан дээр буулгавал маш сайн байдаг талаар ойлгож авсан. Цаашдаа блог дээрээ тэмдэглэлээ тасралтгүй оруулж байхаар шийдлээ. Гурав дѳрвѳн жилийн ѳмнѳх бичлэгүүдээ уншихад бас л дурсамжтай санагдаж байна. Ѳнгѳрсѳн хэдэн жил тасралтгүй бичэж байгаагүйдээ жаахан харамслаа. Гэхдээ одооноос эхэлнээ. Ѳнгѳрсѳн гурав дѳрвѳн жил надаар маш их сонинтой. Хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй шууд л гэнэт бичээд эхэллээ. Цаашидаа бага багаар та нартай хуваалцнаа. Энэ бүсгүй бас гурван сард нэг review хийж бичдэг нь таалагдлаа. Энэ бүсгүйгээс суралцах зүйлс маш их байна аа. Ийм гоё хэрэгтэй блог байдгийг мэдүүлж ѳгсѳнд ба...

1/100

Өглөөний хүн буюу эртэч шувуухай болохоор шийдлээ. Өнөөдрийн байдлаар 6 30 гэхэд боссон. Өнгөрсөн шөнө бараг 2 цаг гэж унтахад дажгүй сэрчихсэн байгаа биз. Гэхдээ цаашидаа 11 10 гэхэд унтчихсан байхгүй бол ядарч унах байх л даа. Тасралтгүй өглөө босоод босох бүртээ бичлэг оруулж байна аа. Уул нь ГоГо-д блогтой байсан юм Даанч орохоо байчихсан. Ийшээ хүрээд ирлээ. Эхний өдөр гэхэд амжилттай шүү.

Номер 1

Чамайгаа бодон бодсоор яахаа мэдэхээ больчихлооооо.... Аягүй олон оооо үсэг вэ би ер нь анхнаасаа блогын хаягаа нээхдээ ийм олон ООООООО-р нээчихсэн юм бол Хэн мэдэх вэ Хэлсэн хүнд нь шагналтай шүү Цагаан сараар манайд ирж гоё гоё гоё гоё ммммм гоё оймс аваарай гэссс

Их байна

Image
Хорвоо дэлхий уужим, индүүдэх хувцас их байна .. Google-ээс яаж амархан орны цагаан даавуу индүүдэх вэ? гэж асуусан шигээ сууж байтал ийм юм гараад ирэх юм.  Тэгсэн энэ нь өмд, цамц, подволк, орны цагаан даавуу эдрийг ганцхан дараал индүүдчих эд юм шиг байна. Би тэгж л ойлголоо ийм юмтай болох юмсоон эсвэл угаагаад хатаагаад индүүдээд гаргаад ирдэг угаалгын машин авах юмсан.  Зааз юмаа индүүдэхээс... 
Image
He doesn't love meeeee зиаз энэ яахуу дээ сэтгэл санаа тиймхэн л байна даа чааваас гэхдээ яахав амьдраад л байна даа үхэл хагацал үзчихсэн биш. Ямар ч байсан өөртөө хэд хэдэн зорилго тавьчихаад түүндээ хүрэх гээд л зүтгээд л явна даа.  IELTS- ийн шалгалтанд ороод нэг 7.0 оноог шүргүүлэсхийгээд авчихмаар байна. Writing хэсэг гэж нээрээ үнэхээр аймшигтай юм аа.  2. nice butttt ххэ өө тэгээд одоо чинь эмэгтэй хүн бүр өгзөг хэсэгтээ маш их анхаарлаа хандуулдаг болсон ажгуу. Би ч юугаараа дутахав гээд дасгал хийгээд л хийгээд л өөрчлөлт орж байна уу? гээд толинд ширтэсхийгээд л зогсож байна даа.  Ингээд харсан нээх их зорилт тавиагүй л юм байна тэгэхдээ энэ хоёр минь наддаа л эрхэм 1дэхь зорилт ирээдүйд минь маш их хөрөнгө оруулах учраас үүндээ хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Гэхдээ хажуугаар нь биеийнхээ гоо сайханг алдахгүй л гэнэ шүү :P 

?

Image
Хэн нэгний санаатай хийгээд санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэлд итгэл алдарч, зүрх зүсэгдэх бүртээ тэрхүү үг, үйлийн эзэнд гомдон гуниж, хараан зүхдэг. Гэтэл бид хэн нэгний биш өөрийнхөө л төлөө амьдарч буй шиг тэрхүү үг, үйлийн эзэн ч бидний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээж, амлалт өгөөгүй л байх. Амласан байлаа гэхэд зуурдын орчлонд үүрдийн амлалт гэж хаанаас байх билээ. Тэгэхээр хэн нэгнээс болж зовж шанална гэдэг үнэндээ хамгийн утгагүй зүйл мэт. Уг нь зовж шаналах, мартаж огоорох уу гэдэг сонголт үргэлж бидэнд байж л байдаг. Харамсалтай нь бид ихэнхдээ хохирогчийн дүрд дуртай нь аргагүй тоглодог. Хэн ч надад юу ч амлаагүй учир би хэнээс ч юу ч хүлээхгүй, хэнээс ч юу ч хүлээгээгүй болохоор хэнд ч юу ч амлаж чадахгүй.

Don't give up .

Image
Ирээдүйд тэсч гарсан зүйлүүдээрээ бахархаад инээмсэглэх учир одоо тэвч тэвч. Тэвчээд, хичээхээс өөр сонголт чамд байхгүй. Мөрөөдлүүдээ биелүүлчихээд харин Томоос том инээмсэглэл нүүрэндээ тодруулахаа мартваа!!!