Posts

Showing posts from 2019

Шинэхэн пост

Ѳнѳѳдѳр гоолингоо сайтаас маш гоё https://iwritemongolian.blog  байдгийг мэдэж авлаа. Солонгост ажиллаж сурдаг бүсгүй хѳтѳлдѳг. Голцуу эрүүл амьдрал дасгал хѳдѳлгѳѳн гээд яг миний сонирхдог сэдвийн дагуу нийтлэл бичдэг юм билээ. Би хальт ганц хоёр бичлэгийг нь л уншиж үзсэн. Одоо бүүр сайн ухаж судалнаа. Эхний хэдэн бичлэгүүдийг нь уншаад ѳглѳѳ оройдоо тухайн агшинд тѳрж буй бодлуудаа цаасан дээр буулгавал маш сайн байдаг талаар ойлгож авсан. Цаашдаа блог дээрээ тэмдэглэлээ тасралтгүй оруулж байхаар шийдлээ. Гурав дѳрвѳн жилийн ѳмнѳх бичлэгүүдээ уншихад бас л дурсамжтай санагдаж байна. Ѳнгѳрсѳн хэдэн жил тасралтгүй бичэж байгаагүйдээ жаахан харамслаа. Гэхдээ одооноос эхэлнээ. Ѳнгѳрсѳн гурав дѳрвѳн жил надаар маш их сонинтой. Хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй шууд л гэнэт бичээд эхэллээ. Цаашидаа бага багаар та нартай хуваалцнаа. Энэ бүсгүй бас гурван сард нэг review хийж бичдэг нь таалагдлаа. Энэ бүсгүйгээс суралцах зүйлс маш их байна аа. Ийм гоё хэрэгтэй блог байдгийг мэдүүлж ѳгсѳнд ба...